x

Эмч нар харвалтаас сэргийлэх хамгийн энгийн дадлуудыг зөвлөж байна

2019 онд гарсан судалгаагаар тархины цус харвалтын хор уршиг, хүндрэл, нас баралтын түвшин өндөр хэвээр байгааг онцолжээ. Судалгааны дүнгээс үзэхэд, тархины задгай болон бөглөрөлтэй харвалтад өртсөн 100 хүнээс 25 нь газар дээрээ нас бардаг бол, 25 нь зургаан сарын дотор амиа алддаг, үлдсэн 25 нь насаараа хөдөлмөрийн чадваргүй болж тахир дутуу үлддэг байна.

Эдгээр тоон үзүүлэлт нь даралт ихсэлтээс үүдэлтэй харвалтыг анзаарахгүй орхих нь ноцтой үр дагавартайг харуулдаг.

Эмч мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, хэн нэгэн цус харвалтын шинж тэмдэг илэрмэгц хамгийн түрүүнд юу хийх ёсгүйгээ мэдэх нь чухал. Тухайлбал, тухайн хүнд архи уулгах, гар хөлийг нь хөдөлгөх, ямар нэгэн зүйл уулгах зэрэг нь маш аюултай. Ялангуяа судас хагарсан харвалтын үед архи өгөх нь бүр ч хортой, амь насанд хүрэх эрсдэлтэй байдаг.

Өмнө нь даралт ихсэлтийг өндөр настай хүмүүст л тохиолддог гэж үздэг байсан бол өнөөдөр энэ өвчин насны ялгаа үгүй болсныг эмч нар онцолж байна. Тиймээс “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэгдэх болсон энэ эмгэгийн үед анхан шатны тусламж үйлчилгээ, түргэн шуурхай арга хэмжээ амь насыг авардаг.

Хэрэв таны ойр дотнын хэн нэгэн ам нь мурийх, гар нь суларч, хэл яриа нь ээдрэх, огих, хараа нь бүдгэрэх зэрэг шинж илэрвэл даруй хэвтүүлж, 103 дугаарт залгах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн хүн харвалт өгөх магадлал 74 хувьтай байдаг гэж эмч нар анхааруулж байна.

Харвалт нь зүрхний шигдээсээс ч илүү яаралтай тусламж шаарддаг өвчин бөгөөд түргэн тусламжийн үйлчилгээ хамгийн түрүүнд очих ёстой өвчний тоонд ордог. Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй ч хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

Харвалтаас сэргийлэхийн тулд зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн, даралт, чихрийн шижин, таргалалтаа хянах зэрэг энгийн дадлыг хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй. Мөн хүүхдэдээ хайртай бол амттанд хэт автуулахгүй, хожим үүсэх илүүдэл жин, чихрийн шижин, харвалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top