x

Монголд зүрх судасны өвчний нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

Урьдчилан сэргийлж болох зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт сүүлийн жилүүдэд 35-аас дээш насанд тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар харуулжээ.

2024 оны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээлэлд дурдсанаар Монгол Улсад 30-70 насны хүн амын дундах зүрх судас, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын тогтолцооны өвчлөлийн нас баралт 10000 хүн амд 35.0 байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин их байна.

Энэ тоо нь монгол орны газар зүйн байрлал, хүн амын нягтаршил, амьдрах орчин нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байдаг байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээлэлд дурдсанаар тус аймгийн хувьд цусны эргэлтийн тогтолцооны шалтгаант нас баралт 10000 хүн амд 18.7 байгаа нь мөн л цаашид зайлшгүй анхаарах асуудлын нэг болсон гэдгийг харуулжээ.    

Тус аймгийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж байна. 2022-2025 оны байдлаар 6 багц үзлэгт 46243 иргэн буюу нийт хүн амын 43.3 хувийг хамруулсан үзлэгийг зохион байгуулсан байна. Эндээс харахад залуучуудын хамрагдалт харьцангуй бага байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Иймээс зүрх судасны буюу халдварт бус өвчлөлийн улмаас үүсэж байгаа гэнэтийн нас баралтаас сэргийлэхийн тулд иргэд, залуучууд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах асуудал нэн түрүүнд тавигдаж байна. Сэлэнгэ аймагт урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн зарим статистикаас дурдвал,

Артерын гипертензийн эрт илрүүлэгт 27070 хүн буюу 37.3 хувь, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэгт 25951 хүн буюу 35.7 хувь, элэгний эрт илрүүлэгт 23719 хүн буюу 32.6 хувь, хөх, умайн хүзүүний эрт илрүүлэгт 1331 хүн буюу 25.9 хувьтай тус тус хамрагджээ.

Мөн умайн хүзүүний эрт илрүүлгээр шинэ илэрсэн өвчлөлийг лавлагаа шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулж онош батлуулах, батлагдсаныг эмчилгээ хяналтад авчээ. Эмчилгээ хяналтад хамрагдсан иргэдийг сум, тосгон, өрхийн ЭМТ-үүд хяналтдаа авч эргэх холбоотой ажиллаж байна.

Эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгааг хийж 26000 гаруй хүнд хүргэж ажилласан боловч иргэдийн хамрагдалт хангалтгүй байсаар байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top