x

“Алтан цом”-д дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй шилдгүүд зодоглоно

Монголын үндэсний бөхийн холбооноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд үндэсний үйлдвэрлэгч найман компани багаа бүрдүүлж, нийт 64 бөх зодоглоно. Тэдний дунд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслангууд Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар багтжээ.

Энэ жилийн “Алтан цом”-д дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага арван, начин арван гурав, аймгийн арслан хорин гурван, аймгийн заан хоёр, аймгийн харцага болон начин тус бүр нэг бөх зодоглохоор байна.

Эхний тойрогт “Хамаг Монгол” ба “Хатант интернэшнл”, “Эв Монгол” ба “Хубилай хаан” багууд учраа таарсан бол энэ сарын хорин зургааны ням гарагт “Эм Си Эс-Энержи” ба “Од групп”, “АПУ” ба “Хүлэгү” багууд дэвжээнд гарна. Барилдаан зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд тасалбарыг shoppy.mn сайтаар 30, 60, 90 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 26 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 30 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 47 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 52 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 59 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 7 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top