x

Ливерпүүл Аваргуудын лигт Айнтрахтыг 5:1-ээр хожиж амжилтаа сэргээв

Английн “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчид Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны III тойргийн тоглолтод Германы Майн дахь Франкфурт хотын “Айнтрахт” багийг талбайд нь 5:1 харьцаагаар хожлоо.

Хожсон багаас Уго Экитике (35 дахь минут), Виржил ван Дейк (39). Ибраима Конате (44), Коди Гакпо (66), Доминик Собослаи (70) нар, хожигдсон багаас Расмус Кристенсен (26) гоол оруулжээ. Германы “Байер” багаас 125 сая еврогоор “Ливерпүүл”-д ирсэн хагас хамгаалагч Флориан Вирц хоёр оновчтой дамжуулалт өгсөн байна.

Ийнхүү ливерпүүлчүүд дөрөв дараалсан ялагдлын цувралаа зогсоолоо. Өмнө нь тэд Аваргуудын лигт Туркийн “Галатасарай” багт 0:1-ээр, Английн АШТ-нд "Кристал Пэлас" (1:2), "Челси" (1:2), "Манчестер Юнайтед" (1:2) багуудад хожигдоод байсан юм.

Одоо “Ливерпүүл” баг гурван тойргийн дараах байдлаар 6 оноо авч, тэмцээний хүснэгтийн 10 дугаарт бичигдэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 4-нд талбайдаа Испанийн “Реал” багийг хүлээн авах бол “Айнтрахт” 5-ны өдөр Италийн “Наполи”-тай талбайд нь тоглоно.   

Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатанд 36 клуб оролцож байна. Багууд нийт 8 тоглолт хийхээс 4 тоглолтыг өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгч багийн талбайд хийх юм. Тэдгээрээс эхний наймд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж, плей-оффт шалгарах ёстой.  

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top