Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар 5058 хүн өвчилснөөс сүүлийн нэг жилд 521 хүн шинээр оношлогджээ.
2024 оны байдлаар 100 000 хүн тутмын 148 нь тус өвчнөөр өвчилсөн байна.
Сүүлийн 5 жилд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 775 хүн нас баржээ.