x

KOICA, Монгол Улсад эмийн зохицуулалтын шинэ шатны хөгжилд дэмжлэг үзүүлж байна

KOICA, Монгол Улсын эмийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх  “Эмийн зохицуулалтын зарим асуудлууд” гурав дахь удаагийн мэдлэг түгээх семинарыг зохион байгууллаа.

Энэхүү семинарыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын “Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар “Монгол Улсын орон нутгийн захиргааны байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх /2025–2027/” сургалтын төслийн хүрээнд зохион байгуулав. 

БНСУ-д өнгөрсөн 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 6-нд зохион байгуулсан уг сургалтад оролцогчид эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чиглэлээр тус улсын туршлага, сайн жишээг судалсан байна. Тэд энэхүү семинарт эмийн бүртгэл, аюулгүй байдал, фармаковижиланстай холбоотой туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, цахим жорын тогтолцооны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах боломжийн талаар хэлэлцэв.

KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ ярихдаа,  “Энэхүү семинар нь KOICA-гийн “Глобал сургалтын төсөл”-ийн хүрээнд БНСУ-д олж авсан мэдлэг, туршлагыг Монгол Улсын салбарын мэргэжилтнүүд болон иргэдэд түгээх зорилготой. Төслийн хүрээнд Монголын орон нутгийн захиргааны байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлж, бүс нутгуудад аюулгүй, ил тод, эрүүл мэндийн зохицуулалтын тогтолцоог өөрсдөө бүрдүүлэх боломжийг дэмжихэд чиглэж байна. Мөн БНСУ-ын бодлого, тогтолцоог танилцуулахаас гадна сургалтад хамрагдсан Монголын орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид өөрсдийн орон нутагт сурсан мэдлэг, туршлагаа түгээж, мэдлэгийн эргэлтийн тогтолцоог бий болгох чухал ач холбогдолтой. Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын мэргэжилтнүүд болон олон нийтийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын ахлах мэргэжилтэн Л.Дулмаа ярихдаа, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаад дөрвөн жил гаруй болж байна. Эмийн зохицуулалт төлөвшсөн улс орнуудаас туршлага судлах, суралцах хэрэгцээ шаардлага бий. Тиймээс бид KOICA-гийн сургалтад хамрагдаж байна. Уг сургалт гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний жилийн сургалтад манай байгууллагын 14 албан хаагч оролцоод ирсэн. Тэд БНСУ-ын эмийн зохицуулалтын тогтолцооны туршлага, сайн жишээнээс суралцсан. ДЭМБ-аас эмийн зохицуулалтын есөн чиг үүргийг тогтоож өгсөн байдаг. Улс орнуудын эмийн зохицуулалтын байгууллагуудыг төлөвшлийн түвшнээр нь 1-4 түвшинд ангилдаг. БНСУ нь зохицуулалтын дөрөвдүгээр түвшинд хүрсэн улс орон юм. Энэхүү семинарын үеэр эмийн бүртгэл, эмийн аюулгүй байдал ба фармаковижиланс, эм, эмнэлгийн хэрэгслийн цахим жорын тогтолцооны талаар салбарын мэргэжилтнүүд болон олон нийтэд мэдээлэл өгөхийг зорьж байна” хэмээв. 

Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул ярихдаа, “Улс орон бүр өөрийн зах зээлд нийлүүлэх эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийг нотолсны үндсэн дээр  эмийг зах зээлд гаргах зөвшөөрөл олгодог. Манай улс 1994 оноос эмийн бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлсэн. БНСУ-д эмийн бүртгэлийн зохицуулалт дэлхийн жишигт нийцсэн байдлаар хэрэгжүүлж байгаа. Тус улсын Эм, хүнсний аюулгүй байдлын яам нь эмийн зах зээлд гаргах зөвшөөрөл олгодог байгууллага юм. Монгол Улс эмийнхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс эмийн бүртгэлийн зарчим нь нотолгоонд суурилсан байх ёстой. Эм зах зээлд гарснаас хойш дагасан хяналт, үнэлгээг тогтмол хийх нь эмийн аюулгүй байдлыг хангах чухал нөхцөл юм” гэлээ.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр Монгол Улсад эмийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлэхэд эмийн зохицуулалт төлөвшсөн улс орнуудаас суралцах хэрэгцээ шаардлагатайг тодотгов.

KOICA нь цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилт тавьж байна. Одоогоор тус байгууллага дэлхийн 45 гаруй улсад суурин төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж, 100 гаруй түнш оронд буцалтгүй тусламжид суурилсан төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 33 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 25 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top