x

“Милан–Кортина-2026” Олимпын наадмын албан ёсны зурагт хуудсууд танилцав

“Милан-Кортина-2026” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсуудыг лхагва гарагт танилцуулжээ. Тэдгээрт наадам болох газруудын онцлогийг шингээснийг албаныхан онцоллоо.

ХХ зууны эхэн үеэс Олимпын наадамд зориулан зурагт хуудас бүтээж ирсэн нь Олимпын түүхийн нэгэн чухал хэсэг болсон билээ. Энэ удаагийн зурагт хуудсуудыг Италийн зураач Олимпиа Загноли, Каролина Алтавилла нар туурвижээ.

Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болох Олимпын наадамд зориулан О.Загнолигийн бүтээсэн тод өнгийн зурагт хуудсанд цасаар хучигдсан уулсын наана Олимпын цагирагаар дүрсэлсэн нүдний шилээр харж буй бүсгүйг харуулсан байна. О.Загнолигийн хэлснээр, энэхүү зурагт хуудсанд төрөлх Милан хотын хэв маяг хийгээд Кортина хотын уулсыг тусгаж өгчээ.

Харин К.Алтавиллагийн туурвисан Паралимпын наадмын /гуравдугаар сарын 6-15-нд болох/ зурагт хуудсанд Паралимпын өвлийн бүх зургаан спортын төрлийг тод өнгүүдээр дүрсэлсэн байна. Зурагт хуудасны асар том хэмжээтэй хувилбарууд нь өвлийн наадмын үеэр Миланы Триеннале музей болон бусад газруудад албан ёсны галт бамбаруудын хамт тавигдана. Харин жижиг хувилбаруудыг 35 еврогоор /ойролцоогоор 41 ам.доллар/ худалдаалах ажээ.

Өмнө нь Милан-Кортинагийн наадмыг зохион байгуулагчид энэ зуны турш таван эмэгтэй, таван эрэгтэй уран бүтээлчийн 10 уран сайхны зурагт хуудсуудыг Триенналед дэлгэн үзүүлжээ.

Эх сурвалж: AP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top