x

Э.Ганболд сумын цолтнуудын барилдаанд дахин түрүүлж, амжилтаа бататгав

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумын цолтой болон бөхчүүдийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх сумын начин Э.Ганболд түрүүллээ.

Ингэснээр тэрбээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг сумын цолтнуудын барилдаанд гурав дахиа түрүүлж байгаа юм. Түүний хувьд өмнө нь 2024 оны сумын цолтнуудын хаалт болон Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдаанд түрүүлж байв.
128 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа ёорин барилдсанаас Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан О.Учралбаяр үзүүрлэлээ. Түүний хувьд анх удаа үзүүрлэж байна. Тэгвэл гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан О.Дондов шалгарсан бол тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, “Эв монгол” клубын бөх улсын харцага М.Дармаабазарын хүү сумын заан Д.Нарантулга, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Н.Батсуурь нар үлджээ.

Энэ удаагийн барилдааны “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын заан Н.Батсуурьд, “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан О.Дондовт улсын заан Ц.Гомбодоржийн охин Орхонсэлэнгэ, “Цолд ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан С.Баярбаатарт аймгийн заан Н.Жамьянсүрэнгийн ач охин Д.Янжиндулам нар тус тус гардуулсан байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top