x

Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно

Энэтхэгийн Бхубанесвар хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнд оролцсон Монголын эрэгтэй баг 12 дугаар байрт шалгарч, 2026 онд Английн Лондон хотод болох ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл эмэгтэйчүүд ААШТ-ийг 15 дугаар байрт шалгарсан амжилттай дуусгаж, эрэгтэй багийн нэгэн адил ирэх жил Лондоныг зорих тийзээ халааслав. Тэд хэсгийн тоглолтод Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлдсэн юм. Гэвч эрхийн төлөөх тоглолтод Непалыг 3:2, Узбекистаныг 3:0-ээр буулган авснаар ширээний теннисний 100 дахь удаагийн ДАШТ-д эх орноо төлөөлөх эрхтэй болжээ.

100 жилийн түүхтэй ДАШТ-д монголчууд 1961 оноос оролцсон бөгөөд Монголд хөгжсөн спортын төрлүүдээс хамгийн анхлан ДАШТ-д тамирчнаа илгээсэн байна. Тэгвэл Олон улсын ширээний теннисний холбооноос багийн ДАШТ-д оролцогч багуудад тавих шалгуураа нэмснээр 2016 оноос дэлхийн чансаанд хамгийн өндөр оноотой 40 баг л өрсөлддөг болсон юм. Хоёр жил тутамд зохион байгуулдаг багийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй багаараа монголчууд хамгийн сүүлд 2017 онд орсон.

Түүнээс хойш тэгш тоотой жилд багийн, сондгойд нь ганцаарчилсан төрлийн ДАШТ-ийг зохион байгуулах болжээ. Эмэгтэйчүүд 2018 онд Шведэд болсон ДАШТ-ээс хойш найман жилийн дараа дахин оролцох эрхээ авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top