x

Антибиотикийн зохисгүй хэрэглээ дэлхий дахинд ноцтой эрсдэл үүсгэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ гаргасан шинэ тайланд дурдсанаар, бактерийн гаралтай халдварын ойролцоогоор 20 орчим хувь нь одоо антибиотик эмчилгээнд тэсвэртэй болсон байна. Энэ нь зөвхөн нэг төрлийн антибиотикоор эмчлэхэд хангалтгүй болсон гэсэн үг юм.

ДЭМБ-аас анхааруулснаар микробуудын эмэнд тэсвэртэй болох үзэгдэл дэлхий даяар хурдацтай нэмэгдэж байгаа нь хүн төрөлхтөнд тулгарч буй шинэ аюул болжээ. Тус байгууллага дэлхийн 104 орны 23 сая гаруй хүнийг хамруулсан судалгаагаар 2018 оноос хойш антибиотикт тэсвэртэй халдвар бараг 40 хувиар нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

Ялангуяа дунд болон бага орлоготой орнуудад энэ үзэгдэл түгээмэл байгаа бөгөөд эмийг дур мэдэн хэрэглэх, эмчийн зааврыг бүрэн дагадаггүй, мөн буруу антибиотик бичиж өгөх зэрэг хүчин зүйлс үүнд голлон нөлөөлж байна гэж ДЭМБ онцолжээ.

Тайланд дурдсанаар, Зүүн Өмнөд Ази болон Газар дундын тэнгисийн зүүн эргийн улс орнуудад бактерийн гаралтай гурван өвчлөл тутмын нэг нь, харин Африк тивд таван өвчлөл тутмын нэг нь антибиотикт тэсвэртэй болжээ.

“Микробын антибиотикт тэсвэртэй байдал нь анагаах ухааны хөгжлөөс ч илүү хурдацтай нэмэгдэж байна” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.

Антибиотикт хамгийн их тэсвэртэй болж буй халдваруудад уушгины хатгаа, цусан халдвар, шээсний замын халдвар, менингит зэрэг өвчнүүд багтаж байгаа аж. Тухайлбал, Африк тивд уушгины хатгаа үүсгэгч болон E.coli бактериудын антибиотикт тэсвэртэй байдал 50 хувиас давжээ.

Мөн зөвхөн антибиотик эмчилгээ шаарддаг бэлгийн замын халдварт өвчнүүдийн зарим нь ч антибиотикт тэсвэртэй болж эхэлсэн талаар тус байгууллага анхааруулсан байна.

ДЭМБ-аас улс орнуудад антибиотикийн хэрэглээнд хатуу хяналт тавьж, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, лабораторийн шинжилгээнд тулгуурласан оношлогоо, эмчилгээний тогтолцоог сайжруулахыг уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top