x

Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт эхлэхтэй холбогдуулан зарим дүрэмд өөрчлөлт оруулжээ.

Ирэх сарын 3-нд дээд лиг “Аса арена”-д албан ёсоор нээлтээ хийх бөгөөд оролцох багууд энэ сарын 15-нд урьдчилсан, 20-нд эцсийн мэдүүлгээ өгөх юм. Түүнчлэн клуб хооронд тоглогчдын шилжих хөдөлгөөнийг маргааш хаахаар болов. Шилжих хөдөлгөөнийг хийхдээ ямар нэгэн гэрээний маргаангүй, өмнөх багтай хийсэн гэрээ албан ёсоор дууссаныг нотлох баримттай байхаар тусгалаа. Лигийн тоглогчид FIVB Play Clean program гэрчилгээтэй байхаас гадна тоглолт наймаалцахаас сэргийлэх тухай цахим сургалтад заавал суусан байх ёстой аж. Энэ нь тоглолтын үр дүнг наймаалцахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Лигийн хүрээнд хамгийн анхаарал татсан дүрэм нь баг бүр дөрөв хүртэлх гадаад тоглогчтой байж болно гэх заалт. Энэ заалт нь багуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч холбооны Удирдах зөвлөл баталжээ. Ингэхдээ эрэгтэй баг талбайд хоёр, эмэгтэй нь гурав хүртэлх гадаад тоглогч гаргаж болно гэж тусгасан байна.

Үүнээс гадна шигшээ тоглолтын цувралын тоог нэмжээ. Өмнө нь хагас шигшээ болон шигшээ тоглолтын цувралд түрүүлж хоёр ялсан нь хождог байсан. Тэгвэл энэ жилээс хагас шигшээ гурав, шигшээд дөрөв хожсон баг ялах юм. Өөрөөр хэлбэл, хагас шигшээд тав, шигшээд долоон тоглолт гарах магадлалтай гэсэн үг. Волейболын дээд лигийн тэмцээн ирэх сарын 3-нд эхэлж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд аварга баг тодорно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top