x

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шаардлагыг Засгийн газар хүлээн авч хамтарсан ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг аравдугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тус салбарынхан  “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай цуглаан Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй юм.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал олон байгаа ч Ерөнхий сайдад тавьж буй шаардлагадаа гурван асуудал хөндсөнөө хэллээ. Тэд салбарын ажилтнуудын үндсэн цалинг гурван сая 500 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэх, эмнэлгүүдийн урсгал зардал болон эмч, ажилтнуудын ажлын иж бүрэн хувцасны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг шаардлагадаа дурджээ. 

Ерөнхий сайд уулзалтад оролцсон эмч, ажилтнууд, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, гишүүдийн санал хүсэлтийг сонслоо. 

Цалин бага, хүний нөөц дутагдалтай учраас эмч, сувилагч нар ачаалал ихтэй, илүү цагаар ажиллаж байна, эмнэлгүүд эмийн өртэй, эм тариагаа авч чадахгүй байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй, иргэд, өвчтөнүүд бухимдалтай байна. Гүйцэтгэлийн санхүүжилт алдагдсан. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгохыг эсэргүүцэж байгаагаа ахмад эмч, ажилтнууд илэрхийлжээ. Орон нутагт ажиллаж, амьдрах орчин тааруу учир залуу эмч, мэргэжилтнүүд очихгүй байна. Цалин бага учраас эрүүл мэндийн салбарт ажиллагчид банкны зээлийн шаардлага хангахгүй байна зэрэг асуудлыг хөндлөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын шаардлагыг хүлээн авч  байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө цуглаан зохион байгуулж, ажил хэрэгч санал тавьж буй тэдэнд талархаж байна гэв. Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлээд хамтарсан Ажлын хэсэг байгуулж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хамтарч ажиллаж, хяналт тавихыг хүслээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийг нэн яаралтай шинэчилж, бие даасан, шударга систем бий болгох нь зүйтэй. Цалин нэмэх асуудлаар Сангийн яамны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллаж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхыг үүрэг болголоо. 

Засгийн газраас эрүүл, мэнд боловсролын салбарт хийж буй бодлого, үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд товч танилцуулаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жилээр зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Иргэдийн татварын дарамтыг бууруулж, орлогыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо. “Орон сууцны санхүүжилтийн банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжид багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байгааг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top