x

Өнөөдөр “Дэлхийн хараа хамгаалах өдөр” тохиож байна

2025 онд “Дэлхийн хараа хамгаалах өдөр”-ийг “Бүх хүнд харааны боломж” уриатайгаар тэмдэглэж байна.

Энэхүү уриа нь дэлхийн хэмжээнд хүн бүр эрүүл хараатай байх эрхтэй гэдгийг онцолж, нүдний эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, харааны асуудлыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд анхаарах зорилготой юм.

Статистик судалгаанаас харахад дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай.

1-р Комплекс: Хараа сайжруулах цогц дасгалууд. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

  • Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
  • Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
  • Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
  • Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
  • Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
  • Нүдээ хооронд нь ойртуулна.
  • Ойр ойрхон анивчих.
  • Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэл ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул гэх мэт зүйлс рүү шилжүүлнэ.

2-р Комплекс: Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал:

  • Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
  • Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
  • Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
  • Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
  • Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.

Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

Нүдний массаж: Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top