x

“Хасын хүлэгүүд” Японы аваргуудын эсрэг ялалт байгууллаа

Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны шинэ улирлын тоглолтууд албан ёсоор  өчигдөр эхэллээ.

Энэ улиралд долоон орны 12 баг өрсөлдөж байгаагийн нэг нь Монголын лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” юм. Супер лигт Япон болон Тайванийн тус бүр гурав, Солонгосын хоёр, Филиппин, Монгол, Хонконг, Макаогийн тус бүр нэг баг зургаан сарын турш өрсөлдөнө.

Лигийн нээлтийн хүрээнд “Хасын хүлэгүүд” багийнхан Японы “В” лигийн дэд аварга алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк”-ийн талбайд зочилж 84:69-өөр буулган авлаа. Уг тоглолтод Миллер, Одиги нар 20-иос дээш оноо авсан бол А.Азбаяр 17 оноогоор багийнхаа ялалтад тусалжээ. Токио хотын “Кейо Арена”-д болсон энэхүү тоглолтыг мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй сумочид үзэж, Монголын багаа дэмжсэн байна.

“Хасын хүлэгүүд” багийнхан маргааш эх орондоо ирнэ. Тэд Зүүн Азийн супер лигийн хүрээнд ирэх сарын 1-нд Тайванийн “Нью Тайпэй Кингс”-ийг, 5-нд Солонгосын лигийн аварга “Эл Жи Сэйкерс” багийг эх орондоо хүлээн авч тоглох хуваарьтай байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 32 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 53 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цаг 0 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 6 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 13 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top