x

Эмийн үнэ, байршлын мэдээллийг нэг дороос харах цахим систем нэвтэрлээ

Эм, эмийн үнийн мэдээллийн санд (em.hdc.gov.mn) нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болно.

Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 эмийн сангийн байшил, Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна.

Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгөөд байна.

Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сан борлуулалт хийхэд И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит үнэ юм. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулж чадна гэж үзэж байна.
Цаашид бид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээлэл иргэнд ил тод болно.

Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10-н эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, Аймаг/Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд -ийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн хэрэглээнд өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өндөр настан (202.9.40.239)
    Баярлалаа
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top