x

Бахрейны Манама хотод Азийн залуучуудын наадам энэ сарын 22-нд эхэлнэ.

Бахрейны Манама хотод Азийн залуучуудын наадам энэ сарын 22-нд эхэлнэ.

Есөн өдөр үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны 4000 орчим залуу тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулж буй тус наадамд Монгол Улсаас спортын 20 төрөлд 135 тамирчин, 44 дасгалжуулагчаа илгээж байна.

Тамирчдыг үдэн гаргаж, Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны өмнөх “Бөртэ чоно” талбайд болов. Уг үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцжээ. “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нарыг сонгосон байна.

МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилалт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн тамирчдыг “361” брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангасан байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top