x

Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргад Монгол Улсаас зургаан тамирчин оролцож байна

Албанийн Дуррес хотод 14, 16, 18 насны өсвөрийн шатарчдын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

83 орны 717 шатарчин гурван насны ангилалд өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцож байна. Тодруулбал, 14 насанд Арена фиде мастер Б.Цолмон, кандитат мастер Н.Содгэрэлт, 16 насанд Э.Одмаа, ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, 18 насны ангилалд олон улсын мастер Э.Энхрий, ФИДЕ мастер Х.Өлзийхишиг нар өрсөлдөж байгаа юм. Олон улсын шатрын холбооноос өсвөрийн ДАШТ-ийг 2015 оноос эхлэн тусад нь зохион байгуулах болжээ. Тус тэмцээн швейцар системээр 11 өрөг үргэлжилж, энэ сарын 15-нд медальтнууд тодорно.

Ташрамд сонирхуулахад, манай шатарчид өсвөрийн ахлах насанд таван медаль хүртжээ. Тодруулбал, их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, А.Энхтуул 2011 онд хүрэл, 2017 онд Д.Батсүрэн алт, 2022 онд олон улсын мастер Д.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 4 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 11 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top