x

Монголын хүүхдүүд “Барселона”-гийн академид суралцах боломжтой болно

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубийн /FC Barcelona/ Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв.

Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар харилцан ойлголцолд хүрлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монголын спортын хөгжил болон хүүхэд, залуусын авьяасыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн уг шийдвэрийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Барселона клубийн хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ “Spotify Camp Nou” цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын явц, клубын бүтэц, музейн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү уулзалт нь Монголын спортын хөгжилд шинэ гарц нээж, олон улсын жишигт нийцсэн хүүхэд, залуусын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж ССАЖЗЯ мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top