x

“Лос-Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 12 тамирчин багтлаа

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлэх болон олимпод бэлтгэхэд зориулан тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.

Улмаар Монголын үндэсний олимпын хорооноос спорт холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчдын амжилтыг ОУОХ-нд илгээж, улмаар ОУОХ нь тухайн Олон улсын спорт холбоодтой хамтран судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гарган тамирчин, спортын холбоо болон МҮОХ гэсэн гурвалсан гэрээ байгуулав. Тодруулбал, манай улсаас энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт спортын найман төрлийн 12 тамирчин тэнцэж, хамрагдахаар болсон байна. Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчид болон спорт холбоодын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээж авч уулзжээ. Энэ удаагийн тэтгэлэгт чөлөөт бөхийн Н.Батбилгүүн, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Даваанасан, жүдогийн Л.Энхрийлэн, О.Анхзаяа, боксын Б.Мишээлт, О.Есүгэн, буудлагын О.Есүгэн, байт харвааны Б.Урантунгалаг, таеквондогийн Г.Энхбаяр, дугуйн С.Жамбалжамц, хүндийг өргөлтийн Г.Ануужин нар багтсан байна.

Олимпын тэтгэлэг нь 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд тамирчин олимпын эрхээ авсан тохиолдолд МҮОХ-ноос баталгаажуулснаар 2028 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд үргэлжлэх боломжтой аж. Тамирчинд олгох сарын тэтгэлэг ОУОХ-ны гэрээний дагуу 750 ам.доллар байх бөгөөд дөрвөн сар тутамд 3000 ам.долларын санхүүжилт авна.

Ташрамд дурдахад, “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд есөн тамирчин олимпын эрх авч, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top