x

ФИФА 2026 оны ДАШТ-ий албан ёсны бөмбөг “Трионда”-г танилцууллаа

АНУ, Мексик, Канадад 2026 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ албан ёсны бөмбөгийг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ танилцууллаа. Энэхүү бөмбөгийг бүтээхдээ өндөр технологийн дэвшлийг дизайны нарийн шийдлүүдтэй хослуулжээ. 

“Трионда” хэмээн нэрлэсэн уг бөмбөгийг Германы “Adidas” компанид үйлдвэрлэжээ. Тус компани 1970 оноос хойш ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг нийлүүлж буй юм. ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино пүрэв гарагт Нью-Йоркт болсон үйл ажиллагааны үеэр бөмбөгийг танилцуулах үеэрээ хэлэхдээ, “Трионда”-г танилцуулж байгаадаа баяртай, бахархалтай байна хэмээв.

Түүхэндээ анх удаа 48 баг өрсөлдөх ДАШТ-ийг гурван улс хамтран зохион байгуулах гэж буй нь бөмбөгний нэр болон улаан, цэнхэр, ногоон өнгийг хослуулсан загварыг зохиоход дөхөм болжээ. Мөн Канадын агч модны навч, Мексикийн бүргэд, АНУ-ын оддыг дүрсэлснээр зохион байгуулагч улс бүрийн бэлгэдлийг шингээж өгсөн байна.

Нүдээр харахад тийм ч ил тод харагдахгүй технологийн дэвшлүүдийн тухайд гэвэл, нойтон, чийглэг нөхцөлд зуурах чадварыг сайжруулахуйц байдлаар товойлгон урласан дүрснүүд зэргийг дурдаж болно. Хөдөлгөөн мэдрэгч чип нь бөмбөгний хөдөлгөөний талаарх мэдээллийг дамжуулж, видео шүүгчийн /VAR/ систем рүү өгөгдлийг илгээнэ.

Албан ёсны бөмбөгийг танилцуулсан нь ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд Хойд Америкт болох ДАШТ-ий хувьд бас нэгэн чухал үйл явдал болж байна. ФИФА тасалбарын цахим борлуулалтыг үе шаттайгаар эхлүүлсэн бөгөөд эхний шатанд 216 улс орон, нутаг дэвсгэрээс 4.5 сая гаруй хөгжөөн дэмжигч оролцжээ. Тэмцээний сугалаа 12 дугаар сарын 5-нд Вашингтонд болно.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top