x

Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно

Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдах Өвлийн XXV Олимпын наадамд Монгол Ус гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байгаа билээ.

“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын Келме брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэх гэрээг өнөөдөр үзэглэлээ.

Уг ёслолын ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЗГХА-БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э. Билэгт, “Грийн Амиго” ХХК-ий ерөнхий захирал Н. Амартүвшин нарын албаны бусад хүмүүс оролцсон.

"Келме" брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ.

Тус брэнд нь “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажиллаж байсан түүхтэй гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 4 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 11 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top