x

Я.Синнер Хятадын нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа аваргаллаа

Италийн теннисчин Янник Синнер лхагва гарагт Хятадын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын залуу тамирчин Лёрнер Тьенийг 6:2, 6:2-оор хожсоноор тус тэмцээний хоёр дахь удаагаа түрүүллээ. 

Я.Синнер Бээжингийн тэмцээний финалд гурав дахь удаагаа дараалан шалгарсан нь энэ юм. Тэрбээр 2023 онд Оросын теннисчин Даниил Медведевийг илүүрхэн түрүүлж байсан бол өнгөрсөн онд Испанийн Карлос Алькараст хожигдсоноор дэд байрт шалгарч байлаа.

“Энд дахин нэг удаа финалд шалгарсан нь мэдээж онцгой зүйл юм. Жил бүр өөр өөр байдаг хэдий ч Бээжинд ялах мэдрэмж үргэлж сайхан байдаг. Бээжинд үнэхээр гэртээ байгаа мэт санагдаж байна. Эхний өдрөөс л хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг үнэхээр гайхалтай байсан. Цаашид ийм олон мөчийг та бүхэнтэй хуваалцана гэдэгт найдаж байна” гэж Я.Синнер хэлжээ.

Ингэснээр Я.Синнер “ATP Tour” ангиллын тэмцээний 21 дэх түрүүгээ хүртсэн бөгөөд энэ онд Австралийн нээлттэй тэмцээн, Уимблдонд түрүүлснийхээ дараа гурав дахь цомоо өргөсөн байна. Одоогийн байдлаар тэрбээр 25 нас хүрэхээсээ өмнө хатуу хучилттай талбайд болдог 17 тэмцээнд түрүүлээд байгаа ажээ.

Я.Синнер нь Новак Жоковичоос хойш Бээжингийн финалд гурав дараалан шалгарсан анхны теннисчин болсноос гадна 2004 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээнд олон удаа түрүүлсэн Н.Жокович, Рафаель Надаль нарын эгнээнд нэгдсэн анхны хүн болж байна. Тэрбээр одоо энэ улирлын сүүлчийн тэмцээнүүдэд гол анхаарлаа хандуулж, жилийн эцсийн чансааны тэргүүн байрын төлөө К.Алькарастай өрсөлдөх ажээ.

Хятадын нээлттэй тэмцээний эрэгтэй хосын төрөлд Финландын Харри Хелиёваара, Их Британийн Хенри Паттен нар ОХУ-ын Карен Хачанов, Андрей Рублев нарыг 4:6, 6:3, 10:8 харьцаагаар буулган авснаар аварга цомыг өргөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top