x

Монголын охид дэлхийн шатрын тавцанд амжилт гаргалаа

Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэв. Тодруулбал, охидын найм хүртэлх насны ангилалд “Гэгээн арвай” клубын шатарчин Б.Цэлмэг хүрэл, 10 хүртэлх насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр мөнгөн медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Алматыд мандууллаа.

Б.Цэлмэг өнгөрсөн онд сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол түүнийгээ өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй хослуулав. Тэрбээр сүүлийн 11 дэх өрөгт нутаг нэгт Н.Аз-Эрдэнийг хожсоноор шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. ДАШТ-ий охидын найман насны ангилалд 2013 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгө, 2014 онд Д.Мөнхзул алт, 2016 онд кандитат мастер Д.Өнөрзул мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл түүнээс хойш есөн жилийн дараа энэ насны ангилалд монголчууд дахин медаль зүүж байгаа нь энэ.

Харин Ч.Нандинжигүүрийн тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн ДАШТ-ий IV байр шалгарч, медалиас мултарч байсан бол энэ онд онцгой сайн байгаагаа харуулж мөнгөн медалийн тавцанд гарлаа.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top