x

Гэмтэл согог судлалын салбар 32 шинэ эмчээр бүл нэмлээ

2023-2025 оны Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Төгсөх шалгалтанд нийт 32 эмч тэнцсэн бөгөөд төрийн сангийн захиалгаар Завхан, Увс, Архангай, Баянхонгор аймгаас тус бүр 1 эмч суралцаж, гэмтэл согогийн үндсэн мэргэжлийн эмч болсон байна.

Шалгалтын үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Л.Наранбат, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав тэргүүтэй зөвлөх эмч болон тасгийн эрхлэгч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, резидент эмч нарын мэдлэг ур чадварыг сорилоо.

Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлээр суралцаж төгссөн нийт эмч нартаа төвийн удирдлага, эмч нарын багын зүгээс “Та бүхэн маань Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлэн, эмч мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллах боллоо.

Гэмтэл согог судлалын салбарын ирээдүйн хөгжил дэвшил шинэ залуу төгсөгч та бүхнээс ихээхэн хамааралтай учраас салбартаа манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Эмчийн мэдлэг ур чадвараас гадна хувь хүний ёс зүй, сахилга батыг чандлан сахиж, хамгийн гол нь ХҮН байх хэрэгтэй шүү” хэмээн амжилт хүслээ гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top