x

Азийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигт Монголын баг анх удаа тоглож байна

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн дээд лигийн аварга “Улаанбаатар Амазонс” баг Азийн лигт тоглохоор болсон. Тэд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ.

БНХАУ-д өнөөдрөөс эхлэн тав хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд Монгол, Япон, Солонгос Тайвань, Саудын Араб, Хятадын лигийн аваргууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. “А” хэсэгт Хятадын лигийн аварга “Донгуан Нью Сентури”, Тайванийн аварга “Катай Лайф”, Монголын аварга “Улаанбаатар Амазонс” баг багтжээ. Харин “В” хэсэгт Японы аварга “Фүжицү Рэд Вэйв”, Солонгосын “Бусан Сум”, Саудын Арабын “Аль Ула клуб” баг өрсөлдөнө.

Манай улсаас оролцож буй лигийн аварга “Улаанбаатар Амазонс” хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр 11:15 цагт Хятадын “Донгуан Нью Сентури” багтай хийх аж. Монголын эмэгтэйчүүд анх удаа олон улсын лигт өрсөлдөж байгаа нь энэ бөгөөд дээд лигт түрүүлсэн баг Азийн эмэгтэйчүүдийн лигт оролцох шинэ хаалгыг нээж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top