x

Францын довтлогч Дембеле улирлын шилдэг хөлбөмбөгчин боллоо

“Пари Сен-Жермен” болон Францын шигшээ багийн довтлогч Усман Дембеле “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналын эзэн боллоо.

Хоёрдугаар байрыг “Барселона” болон Испанийн шигшээ багийн залуу тоглогч Ламин Ямал эзэлжээ. Энэ оны долоодугаар сард 18 нас хүрсэн тэрбээр Раймон Копагийн нэрэмжит (21-ээс доош насны) оны шилдэг залуу хөлбөмбөгчинд олгодог шагналыг хүртлээ. Санал хураалтад гуравдугаар байрыг ПСЖ-гийн хагас хамгаалагч, португал тоглогч Витинья эзэлсэн байна.

Өдгөө 28 настай Усман Дембеле өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн, цомын түрүүг уламжлал ёсоор хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, мөн клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн зургаа дахь франц тоглогч боллоо. Түүнээс өмнө Раймон Копа (1958), Мишел Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991), Зинедин Зидан (1998), Карим Бензема (2022) нар хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн төрөлд “Алтан бөмбөг” шагналын эзнээр “Барселона” багийн тоглогч Айтана Бонмати гурав дахь удаагаа тодорлоо. Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчид олгодог Йохан Кройффын нэрэмжит шагналыг Английн шигшээ багийн нидерланд дасгалжуулагч Зарина Вигман, Лев Яшины нэрэмжит шагналыг хаалгач Ханна Хэмптон хүртсэн бол эмэгтэйчүүдийн оны шилдэг клубээр Аваргуудын лигт түрүүлсэн Лондоны "Арсенал" шалгарчээ.

Шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар Аваргуудын лигийн аварга ПСЖ багийн испани дасгалжуулагч Луис Энрике тодорчээ.

Шилдэг эрэгтэй хаалгачаар Италийн аварга Жанлуижи Доннарумма шалгарсан байна. Энэ улиралд "Манчестер Сити"-д шилжиж ирсэн тэрбээр өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглолт үзүүлснийхээ төлөө Л.Яшины нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top