x

Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монголын 125 тамирчин оролцоно

Спортын төв ордны А зааланд өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотноо есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох Олон улсын хүүхдийн спортын XI наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов. Ёслолд ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцож, баг тамирчдад хүслээ.

Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Б.Ариунзулд гардуулав.

Энэ үеэр Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Спортын төрөл бүртээ амжилттай оролцож, төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дуулалаа олонтоо эгшиглүүлж, өөртөө итгэлтэй, зоригтой, хүчтэй байж, боломжоо бүрэн ашиглаарай” хэмээн захилаа. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 152 тамирчин өрсөлдөх ба зургаан шүүгч, гурван эмч, таван штабын ажилтан хамрагдах юм.

Олон улсын хүүхдийн спортын наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита, 2023 онд Улаанбаатар хотод болж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top