Хөвсгөл аймгийн онцгой комиссоос тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог еёдүгээр сарын 14-ний өдөр цуцалж энгийн байдалд шилжсэн.
Нэгдүгээр хавьтлуудын давтах шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлалтаас гаргаж өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад аваад байна.
Эмнэлэгт батлагдсан 2 тохиолдлын эмчилгээ үргэлжилж байна.