x

Соболенко бэртлийн улмаас Хятадын нээлттэй тэмцээнийг өнжинө

Дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Соболенко энэ сарын эхээр Нью-Йоркт болсон тэмцээний үеэр бэртсэний улмаас ирэх долоо хоногт эхлэх Хятадын нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болжээ.  

Одоогоос 10 хоногийн өмнө болсон АНУ-ын нээлттэй тэмцээний финалын тоглолтод Америкийн тамирчин Аманда Анисимоваг буулган авснаар хоёр дахь жилдээ дараалан тус нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн Беларусийн тамирчин есдүгээр сарын 24-нд Бээжинд эхлэх “WTA 1000” ангиллын тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

“АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр авсан Аринагийн бэртэл бүрэн эдгээгүй байгаа тул 2025 оны Хятадын нээлттэй тэмцээнийг өнжихөөр болсон” гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Өнгөрсөн жил Бээжинд шөвгийн наймд шалгарсан А.Соболенко Хятадын нийгмийн сүлжээний “Weibo” платформоор дамжуулан мэдэгдэхдээ, Нью-Йоркт тоглож байхдаа хөнгөн бэртсэний улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсондоо ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

“Би бэртлээ эдгээхэд түлхүү анхаарч, талбайдаа хурдан эргэн ирэхийн төлөө хичээх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Беларусийн тамирчин 2025 оны “WTA 1000” ангиллын тэмцээний сүүлчийн тэмцээн болох Уханийн нээлттэй тэмцээнд аваргын цолоо хамгаалахаар төлөвлөж байсан юм. “Хятадын хөгжөөн дэмжигчидтэйгээ ирэх жил Бээжинд уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж 27 настай тамирчин хэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top