x

М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв

Италийн Монза хотод ням гарагт болсон “Формула-1” ангиллын авто уралдааны Гран-Прид Нидерландын уралдаанч Макс Ферстаппен түрүүлснээр энэ улирлын гурав дахь ялалтаа авчээ.

Харин Британийн Ландо Норрис уг тэмцээний дараа “Формула-1”-гийн нисгэгчдийн чансаан дахь оноогоо өсгөсөн байна.

Эхний байрлалаас гараанаас гарсан М.Ферстаппен эхний тойрогт гүйцэгдсэн боловч дөрөвдүгээр тойргоос дахин тэргүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй хошуучилсаар Л.Норрисоос 19 секундийн өмнө барианд оржээ. Харин О.Пиастри гуравдугаар байр эзэлсэн байна.

“Өнөөдөр бидний хувьд гайхалтай өдөр байлаа. Нэгдүгээр тойрогт жаахан азгүйтсэн ч түүнээс хойш бид ниссэн. Машин үнэхээр сайн байсан. Багийнхан маань бүгдээрээ гайхалтай сайн ажиллалаа” гэж М.Ферстаппен уралдааны дараа ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Энэхүү гарааны дараах байдлаар, О.Пиастри 324 оноотойгоор нисгэгчдийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа боловч хоёрдугаарт бичигдэж буй Л.Норрис /293/ онооны зөрүүгээ гурваар багасгаснаар 31 онооны зөрүүтэй болжээ. Харин М.Ферстаппен /230/ жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.

2025 оны улирал дуусахад найман Гран-При үлдээд буй энэ үед зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен” баг /617/ тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” /280/, “Мерседес” /260/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

2025 оны “Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн гараа Азербайжаны нийслэл Баку хотноо есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 1 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top