x

Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна

АНУ, Канад, Мексикт ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын эхний шатны борлуулалт есдүгээр сарын 10-нд эхэлнэ гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ лхагва гарагт мэдэгдлээ. 
Хэсгийн тоглолтуудын тасалбарын үнэ 60 ам.доллароос эхлэх бол финалын тоглолтын тасалбарын үнэ 6730 ам.доллар байх төлөвтэй байна. Энэ удаагийн тэмцээний үеэр түүхэндээ анх удаа динамик буюу хөдөлгөөнт үнээр тасалбарыг борлуулах ажээ. 
“Та бүхэнд тасалбараа эрт худалдаж авахыг зөвлөж байна, ялангуяа та тоглолт болох хотод амьдардаг, эсвэл зохион байгуулагч гурван улсын багийн хөгжөөн дэмжигч бол аль болох эртхэн авах хэрэгтэй” гэж ДАШТ-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Хеймо Ширги мэдэгджээ. “Энэ бол тасалбараа эрт аваарай гэсэн мессеж юм, учир нь цаашид юу ч болж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хөл бөмбөгийн хорхойтнуудын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй тасалбарыг үе шаттайгаар худалдаанд гаргах юм. Эхний үе шат болох “Visa Presale Draw”-д хөгжөөн дэмжигчид ФИФА-гийн хөгжөөн дэмжигчийн бүртгэлийг албан ёсны цахим хуудсанд үүсгэх шаардлага бөгөөд зөвхөн 18-аас дээш насны Visa карт эзэмшигчид хүсэлт гаргах боломжтой байна. 
Энэхүү бүртгэлийн цонх есдүгээр сарын 10-19-ний хооронд үргэлжлэх бөгөөд амжилттай хүсэлт гаргасан хүмүүст есдүгээр сарын 29-нөөс эхлэн цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлж, 10 дугаар сарын 1-нээс эхлэн тасалбар худалдан авах цаг нээгдэж, 104 тоглолтын тасалбар худалдаанд гарах ажээ.  

ФИФА-гийн мэдээлснээр, борлуулалтын хоёр, гурав дахь үе шат нь мөн сугалааны системээр явагдах бөгөөд 10 дугаар сарын сүүлээр, 12 дугаар сарын эхээр болно. Түүнчлэн тэмцээн ойртох тусам хөгжөөн дэмжигчид үлдсэн тасалбаруудыг түрүүлж бүртгүүлснээр худалдан авах боломжтой болох гэнэ. 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ 2026 оны 6-7 дугаар сард АНУ, Канад, Мексикийн 16 хотод болох бөгөөд түүхэндээ 48 баг оролцсон анхны тэмцээн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top