x

Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах хэт холын гүйлтийн аялал боллоо

Монголын аялал жуулчлалын холбооноос монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах, “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл сунгахыг зорьж байна.

Энэ үүднээс “Empower Mongolia – Breaking Boundaries” олон улсын спорт, аяллын төслийг энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-нд амжилттай хэрэгжүүлж, хэт холын гүйлтийн аяллыг зохион байгууллаа. Аялалд Австри, Герман, Испани, Франц, Швейцарь, Шинэ Зеланд болон Монгол Улсын 20 гаруй хүн хамрагдсанаас долоон эмэгтэй Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Орхоны хөндий, Бат-Өлзий, Хужирт сумын нутгаар дөрвөн өдрийн турш гүйжээ. Энэхүү аялал нь спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлэх, соёлын солилцоог дэмжих, монголын нүүдлийн соёл, байгаль орчны өвөрмөц онцлогийг дэлхийд сурталчлах зорилготой байв.

МАЖХ, ХБНГУ-ын “Арчис. Бизнес” ХХК, “Falke“ компанийн “Falke Ergonomic Sport Systems” брэнд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд оролцогч гүйгчид өөрсдийн нийгмийн сүлжээ, олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар Монголын талаарх эерэг сэтгэгдэл, аяллын туршлагаа хуваалцсан нь манай улсын аялал жуулчлалын эерэг имижийг олон улсад түгээхэд хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид тодотгожээ.

Тус төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах бодлогын чухал хэсэг болж, цаашид баруун Европын орнуудаас жуулчдын зорчих урсгалыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top