x

Хавдартай хүүхдүүд 35 нэрийн чанартай эмийг үнэ төлбөргүйгээр авч хэрэглэнэ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сонголтоор Монгол Улс хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан улсын нэг болжээ.

Манай улсад жил бүр дунджаар 120-140 хүүхэд хорт хавдрын шинэ оноштой болдог бөгөөд тэдний бараг тэн хагасыг цус, тунгалгийн хавдар эзэлдэг. Харин тархи, мэдрэлийн хавдар 18 хувь, яс болон зөөлөн эдийн хавдар 8-9 хувь, бусад төрлийн хавдар 20 хувийг бүрдүүлдэг байна. Хүүхдийн хавдрын тохиолдол харьцангуй бага учраас эмийн тасалдал гарах эрсдэл өндөр байдаг төдийгүй зарим үед эмийн чанарын асуудал ч үүсдэг нь эмчилгээг бүрэн хийхэд хүндрэл учруулсаар иржээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хавдартай хүүхдүүд таван жилийн хугацаанд зайлшгүй шаардлагатай 35 нэрийн чанартай эмийг үнэ төлбөргүйгээр, тасалдалгүй авах боломжтой болж байна. Ингэснээр эмчилгээний санхүүгийн дарамт буурч, хүүхдүүдийн амь насыг аврах, эмчилгээний үр дүнг сайжруулахад томоохон алхам болох юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихээр Эрүүл мэндийн яам удирдлага, чиглэл өгч ажиллах бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар эмийн бүртгэл, импорт, түгээлтэд хяналт тавина. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмийг хүлээн авч эмчилгээнд хэрэглэнэ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах их хэмжээгээр ирсэн эмийг зохих горимын дагуу хадгалах үүрэг хүлээж байна.

Ингэснээр Монгол Улс хавдартай хүүхдүүдэд чанартай, найдвартай эмийг тогтвортой, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, тэдний амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалахад дэлхийн түвшний чухал дэмжлэг авч байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.90)
    Чанартай ,чанаргүй гэж ялгаж мэддэг мөртөө яах гэж чанаргүйг нь авдаг юм бэ???
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top