x

Томууны улиралд нийслэлийн эмнэлгүүдэд 850 ор нэмнэ

ЭМЯ-наас 2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Үүнд:

Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамралт дундажаар 93.4 хувьтай байна. Улсын хэмжээнд А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390,000 хүүхдэд, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг бага насны 15.143 хүүхэд, 4.819 жирэмсэн эмэгтэйг хамруулан ажиллалаа.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1,827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн ажиллаж байна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амрах зохицуулалтыг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 22 ноос хоёрдугаар сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм. 

Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл  мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм. 

РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг.Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас  явуулсан судалгаагаар тогтоосон байна.   

Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.  

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 51 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 6 цаг 8 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 6 цаг 12 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 6 цаг 18 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 6 цаг 21 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 6 цаг 36 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 6 цаг 41 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 8 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 45 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 4 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 9 цаг 6 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top