x

“Алтан бөмбөг” шагналд Английн таван хөлбөмбөгчин бүсгүй нэр дэвшжээ

Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналд энэ оны эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээнд /Евро-2025/ түрүүлсэн Английн шигшээ багийн таван тоглогч нэр дэвшжээ. 

Тодруулбал, багийн ахлагч Лиа Уильямсон болон Люси Бронз, Алессиа Руссо, Хлое Келли, Ханна Хэмптон нар энэ зун Швейцарт болсон “Евро-2025”-д аваргын цолоо амжилттай хамгаалсны дараа дээрх жагсаалтад багтсан байна. Түүнчлэн “Реал Мадрид”-ын шотланд хагас хамгаалагч Каролайн Уэйр ч мөн нэр дэвшсэн тамирчдын тоонд багтжээ.

Нийт 30 нэр дэвшигчийн дунд “Арсенал”-ын долоон тоглогч багтсан бол Английн багийн шилдэг тамирчдын нэг Мишель Агеманг 21-ээс доош насны шилдэг тоглогчдод олгодог эмэгтэйчүүдийн “Копа” цомын төлөө өрсөлдөнө. Шөвгийн наймд Швед, хагас шигшээд Италийн эсрэг гоолдсоноор тэнцээний гоолыг оруулсан 19 настай “Арсенал”-ын довтлогч М.Агеманг “Евро-2025” тэмцээний шилдэг залуу тоглогчоор тодорсон юм.

Шагналын эздийг Францын нийслэл Парис хотноо ирэх есдүгээр сарын 22-ны даваа гарагт болох ёслолын үеэр зарлана. Өмнөх хоёр шагналын эзэн болсон Испанийн хөлбөмбөгчин Айтана Бонмати, түүний багийн хамтрагч, мөн хоёр удаагийн шагналын эзэн, “Барселона”-гийн тоглогч Алексиа Путеллас нар ч бас шагналд нэр дэвшиж байна.

Харин оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч шагналын төлөө Английн шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман, “Челси”-гийн дасгалжуулагч Соня Бомпастор, “Арсенал”-ын дасгалжуулагч Рене Слегерс нар нэр дэвшжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top