x

Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотод нээлтээ хийлээ

БНХАУ-ын Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд дэлхийн 12 дахь удаагийн спортын наадмыг пүрэв гаргийн орой БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин албан ёсоор нээж зарлалаа. Азидаа хамгийн томд тооцогдох, дан модоор барьсан 430 метр урт “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолд 10 мянга орчим үзэгч хүрэлцэн ирсэн бөгөөд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар оролцов.

Ёслолын оргил мөчид Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар галт бамбарыг барин усан дээгүүр гулгаж, нуураас урсах усны хэлбэртэй зохион бүтээсэн наадмын тогоог асаав. Энэ мөчид тэнгэрт өнгө бүрийн салют буудуулан ёслолын буудлага хийжээ. “Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор наймдугаар сарын 7-17-нд үргэлжлэх уг наадам Хятадын эх газарт анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд Чэндү хот 2023 онд Дэлхийн оюутны спортын универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа энэхүү арга хэмжээг хүлээн авч байна.

Энэ удаагийн тэмцээнд 116 улс, бүс нутгаас нийт 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрөлд багтсан 256 тэмцээнд өрсөлдөнө. Хятад улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багаа илгээж, нийт 489 хүний 321 нь тамирчид байна. Олон улсын олимпын хорооны тэргүүн Кирсти Ковентри мэндчилгээ дэвшүүлэхдээ Хятадын зохион байгуулагчдын мэргэжлийн ур чадвар, зочломтгой зан, Чэндү хотын оршин суугчид болон сайн дурынхны дэмжлэгийг онцлон талархал илэрхийлэв. Харин Хосе Перурена Чэндү хотыг “бүх хүлээлтээс давсан” хэмээн үнэлж, шинэ байгууламж барилгүйгээр Универсиад наадмын зориулалтын байгууламжийг сайжруулан ашиглаж буйг сайшаан тэмдэглэлээ.

Эх сурвалж: China Daily

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top