x

Улаанбурхан өвчний тохиолдол 13 мянга давлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны наймдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,171 хүрсэн байна. Өвчний тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд эмнэлэгт 57 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1 нь хүнд, 48 нь дунд, 8 нь хөнгөн байдалтай байгаа аж.

Нийт халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эдгэрч (13,066) байгаа бол гэрийн нөхцөлд 38 хүн эмчилгээ авч байгаа юм. Харамсалтай нь нас баралт 10 бүртгэгджээ. Мөн хавьтал болсон хүний тоо 96,710 хүрсэн нь өвчний хүрээ, нөлөөллийг улам бүр тэлж байгааг харуулж байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 10-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр буюу 4994 тохиолдол,

  • 0-4 насныхан — 2928 тохиолдол,

  • 5-9 насныхан — 1662 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан нь агаар дуслын замаар амархан дамждаг, маш халдвартай өвчин бөгөөд халдварын эхний шинж тэмдэг илэрмэгц тусгаарлалт, эмчилгээ чухал байдаг. Гэвч энэхүү өвчнөөс вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой тул мэргэжлийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг дахин уриалж байна. Хүүхдүүдийг хоёр тун вакцинд хамруулах нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 2 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 6 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 16 мин Ормузын хавх 32 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 42 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 2 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 59 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 7 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 23 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 34 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 43 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 53 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 7 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 12 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 13 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 18 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 32 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 23 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 29 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 42 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top