x

Хөдөө орон нутагт хөхний сүүний банк анх удаа байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран хэрэгжүүлж буй нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЖиЖи Ритэйл ХХК, Baby world хүүхдийн дэлгүүрийн Lansinoh брэндийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт анх удаа хөхний сүүний банк байгуулагдлаа.

Уг сүүний банк нь эхийн болон донорын хөхний сүүг тусгай шалгуурын дагуу нөөцлөн хадгалж, дутуу төрсөн нярай болон төрөлхийн шалтгаанаар хөхний сүү хэрэглэх боломжгүй нярайн хэрэгцээнд зориулан хүргэх зорилготой. Хөхний сүү нь нярайд халдварт өвчинтэй тэмцэх чадвар, дархлааны тогтолцоог бүрдүүлэх чухал эх үүсвэр бөгөөд орлуулшгүй хоол тэжээл юм.

Сүүний банкийг байгуулснаар дараах үр нөлөөг өгнө гэж үзэж байна:

  • Дутуу төрсөн нярайн амьдрах чадвар сайжирна

  • Халдварын эсрэг дархлаа нэмэгдэнэ

  • Нярайн эндэгдэл буурна

  • Суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ

Монгол Улсад анх удаа хөхний сүүний банк байгуулагдсан тохиолдол нь 2024 онд Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт бүртгэгдсэн юм. Харин одоо уг туршлагыг орон нутагт амжилттай нэвтрүүлж эхэллээ.

Эх барих эмч нарын зөвлөж буйгаар, хүүхдийг хөхөөр хооллох үед арьс, арьсаар шүргэлцэх нь окситоцин буюу аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлж, хүүхдийг илүү тайван, аюулгүй, стресс багатай өсөхөд тусалдаг. Түүнчлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд:

  • Танин мэдэхүйн чадвар өндөртэй

  • Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, асуудал даван туулах чадвартай

  • Халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, харшил, шүдний эмгэг, цусны хорт хавдраас хамгаалагддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Дашрамд дурдахад, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Дэлхийн холбооноос санаачлан 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, ЖиЖи Ритэйл ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top