x

Мас-рестлингийн дэлхийн аварга анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Мас-рестлингийн VII удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Архангай аймгийн төвийн “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай боллоо. Энэ нь тус спортын дэлхийн түвшний тэмцээн орон нутагт анх удаа зохион байгуулагдсан тохиолдол бөгөөд Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын нэгдмэл бодлогын хүрээнд онцгой үүрэгтэй үйл явдал боллоо.

Уг тэмцээнд 33 орны 300 орчим тамирчин оролцож, Монгол Улсаас 66, ОХУ-аас 60, Киргизээс 34 тамирчин оролцсон нь өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон улсын тоонд багтжээ. Нэгдсэн дүнгээр Оросын баг тэргүүн байр, Киргиз улсын баг дэд байр, Монгол Улсын баг гутгаар байрт шалгарч, Монголын баг тамирчид 5 алт, 10 мөнгө, 36 хүрэл медаль хүртэж нийт 51 медальтайгаар өндөр амжилт гаргалаа. Түүнчлэн өсвөр үеийн ангилалд манай тамирчид 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль авч 18 медалийн эзэн боллоо.

Тэмцээний хүндэт зочдоор ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн А.К.Акимов, Мас-рестлингийн холбооны Ерөнхийлөгч, Якут улсын “Ил Тумэн” их хурлын дарга А.И.Еремеев, Биеийн тамир, спортын сайд Л.Н.Спиридонов, олимпын аварга П.П.Пинигин тэргүүтэй зочид оролцсон нь тэмцээний нэр хүнд, олон улсын хэмжээнд хүрсэн цар хүрээг илтгэнэ.

Зохион байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, албаныхан, тамирчдад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газраас шагнал гардуулав. Тухайлбал, ССАЖЗЯ-ны жуух бичгээр Л.Н.Спиридонов, П.П.Пинигин, И.Ю.Григории нарыг шагнаж, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгийг Архангай аймгийн БТСГ-ын нягтлан бодогч Г.Нэргүй, Монголын мас-рестлингийн холбооны Ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн, дэлхийн аварга Х.Мөнхтуяа нарт олгов.

Тэмцээний үеэр зохион байгуулсан “Хүннү хаан” театрчилсан урлагийн тоглолт, “АРА” фестиваль нь зөвхөн спортын арга хэмжээ бус үндэсний соёл, өв уламжлалаа олон улсад сурталчилсан чухал үйл ажиллагаа боллоо. Энэ нь Монголын соёл, спорт, аялал жуулчлалын нэгдсэн брэнд бүтээх зорилгыг биелүүлэх нэг алхам болсон юм.

Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Архангай аймгийн ЗДТГ, Монголын мас-рестлингийн холбоо хамтран амжилттай зохион байгуулсан нь орон нутгийн чадамж, бүтээлч оролцоог тод харууллаа.

Эх сурвалж: president.mn, culture.gov.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top