x

“Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ

Полин Ферран-Прево ням гаригт “Тур де Франс Фамм” уралдаанд түрүүлснээр уг нэр хүндтэй уралдаанд 1989 оноос хойш түрүүлсэн анхны франц эмэгтэй боллоо.

Олимпын аварга 33 настай П.Ферран-Прево нь Нидерландын Деми Воллерингоос гурван минут 42 секундийн өмнө, өнгөрсөн жилийн аварга Польшийн Катарзина Ниевиадомагаас дөрөв минут гаруйн өмнө барианд оржээ.

“Ес дэх буюу хамгийн сүүлчийн шат үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би энд шар өмсгөлтэйгээ түрүүлэхээр зориг шулуудан ирсэн. Мөрөөдөл маань биеллээ” гэж П.Ферран-Прево уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.

Сүүлийн долоон жилийн турш улс дамнасан дугуйн төрөлд голчлон анхаарлаа хандуулсны эцэст П.Ферран-Прево энэ улиралд засмал замын тэмцээнүүдэд оролцож, дөрөвдүгээр сард Францын хойд хэсэгт болсон “Париж-Рубе” уралдаанд түрүүлж, Бельгид болсон “Тур де Фландри”-д хоёрдугаар байр, Италийн “Страде Бьянке”-д гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.

Тэрбээр тавдугаар сард Испанид болсон “Ла Вуэльта Фамм” тэмцээнийг бэлтгэл дутуу гэж үзсэний үндсэн дээр орхиж, удахгүй болох “Тур де Франс” уралдаанд түлхүү анхаарлаа хандуулахыг хүссэн нь ухаалаг шийдвэр болсон байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top