x

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6265 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлыг танилцууллаа. Нийт 6265 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 656 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн дунд 89 нь хөнгөн, 525 нь дунд, 37 нь хүнд байдалтай байгаа аж.

Мөн гэрийн нөхцөлд 768 хүн эмчлүүлж байгаа бол 4839 хүн бүрэн эдгэрсэн байна. Халдвартай иргэдтэй ойр байсан 36307 хүн хавьтал гэж бүртгэгдсэн бөгөөд нас баралт хоёр тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь агаар дуслаар хялбар халдварладаг бөгөөд халдварлалтын түвшин өндөртэй ч вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой. Одоогоор ЕБС-ийн орчинд голомтлон тархаж байгаа тул хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд улаанбурханы эсрэг вакциндаа хамрагдах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх гол алхам юм.

Эрүүл мэндийн байгууллагууд вакцинд хамрагдаагүй иргэдийг яаралтай дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа бөгөөд нийт иргэдийг халдвараас сэргийлэх ухаалаг, хариуцлагатай үйлдэл хийхийг уриалж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top