x

Монголын баг тамирчдын оролцох онцлох тэмцээнүүдээр дүүрэн зургадугаар сар эхэллээ

Спорт сонирхогчдын хувьд энэ зургадугаар сар дүүрэн үйл явдалтай, олон улсын анхаарал татсан тэмцээн уралдаанууд болон Монголын баг, тамирчдын оролцох чухал уралдаануудтай сар болж байна. NBA болон NHL-ийн финал, Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ зэрэг дэлхийн хэмжээний тулаануудын зэрэгцээ Монголын спортын амжилтыг дэлхийд харуулах боломж нээлттэй байна. Ингээд энэ сард Монголын төлөөлөл оролцох онцлох тэмцээнүүдийг дараах байдлаар түүвэрлэн хүргэж байна.

  • Зургаадугаар сарын 7: Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

  • Зургаадугаар сарын 7: Волейболын эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Монголын шигшээ баг Филиппинтэй эхний тоглолтоо хийнэ.

  • Зургаадугаар сарын 7: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт АНЭУ-ын Дубай хотод эхэлж, “Хасын Хүлэгүүд” баг оролцоно.

  • Зургаадугаар сарын 8, 14: Үндэсний бөхийн нийслэлийн аварга баг шалгаруулах 3х3 барилдаан зохиогдоно.

  • Зургаадугаар сарын 10-16: Английн Лондон хотод шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно. Монголын долоон шатарчин оролцоно.

  • Зургаадугаар сарын 13-20: Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин зодоглоно.

  • Зургаадугаар сарын 14: MGL-1 файтингийн холимог тулаан Монголд зохион байгуулагдана.

  • Зургаадугаар сарын 18, 19: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсаас гурван баг оролцоно.

  • Зургаадугаар сарын 20, 21: 3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээнд “Улаанбаатар энержи” болон “Завхан Сайнскор” багууд өрсөлдөнө.

  • Зургаадугаар сарын 23-29: 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ Монгол Улсад зохиогдоно.

  • Зургаадугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно.

Энэ бол зөвхөн Монголын тамирчдын оролцоотой тэмцээнүүдийн тойм бөгөөд олон улсын спортын ертөнц ч энэ сард өрнүүн байх тул спортын хорхойтнуудад хором ч уйдах зав алга.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо, Спортын төв байгууллагууд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top