x

ГССҮТ Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа шинэчиллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Тайванийн “Tri-Service” эмнэлгийн удирдлагууд болон төлөөлөгчид албан ёсоор зочилж, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа. Уулзалтын үеэр хоёр байгууллагын төлөөлөл болох ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, “Tri-Service” эмнэлгийн захирал Юн Хао Чиен нар хамтран санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцжээ:

  • Гэмтэл согогийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийх

  • Эмч, мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах

  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслүүд хэрэгжүүлэх

  • Гэмтлийн хамтарсан сургалтын төв байгуулах

ГССҮТ болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагаа 2019 оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр тал хамтарсан оношилгоо, эмчилгээ, мэргэшүүлэх сургалт, эмнэлгийн ажилтнуудын харилцан солилцоо зэрэг өргөн хүрээний ажил зохион байгуулж, нийт 27 эмч, мэргэжилтнийг сургаж чадавхижуулсан байна.

Мөн 2025 оноос эхлэн Тайванийн эмч, мэргэжилтнүүдийг ГССҮТ-д зочин профессороор урих, орчин үеийн дэвшилтэт оношилгоо, эмчилгээний арга технологиос туршлага хуваалцах үйл ажиллагаа тогтмолжиж эхэлсэн байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд зочид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан гэж тус төвөөс мэдээлэв.

Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top