x

“Бүх цэргийн наадам”-д чансаагаар шалгарсан бөхчүүд зодоглоно

Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” энэ сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 1992 оноос уламжлал болгон зохиож ирсэн уг барилдаан нь тухайн жилийн хамгийн анхны цол олгох үндэсний хэмжээний барилдаан гэдгээрээ онцлог.

Өмнө нь зэвсэгт хүчин, цагдаа, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, дотоодын цэрэг, ХСИС-ийн спорт хорооны бөхчүүд шууд оролцдог байсан бол энэ жилээс чансаа тогтоон, квотын дагуу оролцуулах шинэ журам мөрдөхөөр болсон байна. Барилдааны бүртгэл маргааш 10:00 цагаас эхэлж, тасалбарын худалдаа мөн энэ өдөр эхлэх юм.

Энэхүү наадамд амжилттай зодоглож, түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүд дараа жилийн баяр наадамд улсын цол хүртдэг бичигдээгүй жишиг тогтсон байдаг. Өнгөрсөн хугацаанд энэхүү наадамд түрүүлсэн бөхчүүд дундаас 1 дархан аварга, 2 аварга, 2 арслан, 4 гарди, 4 заан, 9 харцага, 21 начин төрөн гарчээ.

Мөн уг барилдаанд хоёр дараалан түрүүлсэн улсын заан М.Лхагвагэрэл (2021, 2022), начин Д.Цогзолдорж (2000, 2001) нарын жишээ ч бий. Харин түрүүлсэн ч улсын цол хүртээгүй найман бөх байгаагийн дотор аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням, Б.Өлзийсайхан, аймгийн арслан Х.Наранбаяр, Э.Тулга, цэргийн заан Ө.Батсуурь, Д.Энхтөр, Н.Нямаа нар багтжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 23 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 27 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 30 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 47 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 1 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 5 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 22 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 27 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 34 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 42 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top