x

3000 гаруй оюутан суралцах боломжтой АШУҮИС-ийн цогцолбор ашиглалтад орлоо

Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. АШУҮИС-ийн цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ.

Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.

Цогцолборын нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, "Бид иргэн бүрийг нийслэлийн хөгжлийн бодлогынхоо гол цөм болгон харж, үүнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Тиймээс авто зам тавьж, гүүр барихынхаа хажуугаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүний нэг жишээ бол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан Шүд, эрүү нүүрний төв юм. Иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг АШУҮИС нь хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ цогцолбортой болсноор суралцагчид сургалт, эрдэм шинжилгээний олон талт мэдлэгт суралцах боломж бүрдэнэ" гэв.

Шинээр ашиглалтад оруулж буй хичээлийн байранд 3000 гаруй оюутан суралцах боломжтой бөгөөд орчин үеийн төхөөрөмж, хэрэгслээр тоногложээ. Харин 62 ортой Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг жилд 110 гаруй хүн хүлээн авч, эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн рашаан, шавар эмчилгээ, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх анхны нэгдсэн эмнэлэг болж буйгаараа онцлогтой юм.

Нээлтийн ёслолд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 39 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top