x

Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үеийн шигшээ баг байгууллаа

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар үндэсний шигшээ багийн дэргэд өсвөр үеийн шигшээ багийг шинээр байгуулсан талаар албаныхан мэдээллээ. Энэ баг нь ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх эхний шатны бүтэц болж, системтэй, шат дараалсан бэлтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм.

Шинээр байгуулагдсан шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Magic team” клубийн үүсгэн байгуулагч Ц.Тэнгис томилогдсон бол түүний туслах дасгалжуулагчаар Казахстаны гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, “Winner” клубийн үүсгэн байгуулагч Г.Отгонцэцэг, мөн Азийн наадмын аварга, гавьяат тамирчин, “Хүлэг” клубийн үүсгэн байгуулагч Д.Төмөрхүлэг нар ажиллаж байна.

Энэхүү шинэ бүтэц нь өсвөрийн насны тамирчдыг зөв техник, мэх, тактикийн мэдрэмжтэй болгохоос гадна, насанд хүрэгчдийн шигшээ багтай адил төлөвлөгөө, хөтөлбөртэйгөөр үе шаттай бэлтгэл хийх үндэс суурь болно. Ингэснээр олон улсын тавцанд өрсөлдөхүйц залуу тамирчдыг төлөвшүүлж, Монголын жүдогийн залгамж халааг тогтвортой бэлтгэх боломж бүрдэх юм.

Мөн 2025 оны өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард Болгарын Софи хотод болох тул тус шигшээ багийн анхны сорил, шалгуур уг тэмцээн байж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top