x

Хакүхо Даваажаргал сумогийн ертөнцөөс албан ёсоор хөндийрөв

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката Японы Сумогийн холбоонд халагдах өргөдлөө өгч, хүсэлтийг нь Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдан хэлэлцэж, албан ёсоор хүлээн авчээ. Ийнхүү тэрбээр олон жилийн хөдөлмөр, нэр хүнд, оякатагийн цол зэргийг орхин сумогийн ертөнцөөс бүрмөсөн хөндийрч байгаагаа илэрхийлж байна.

Их аваргын шийдвэрт нөлөөлсөн гол шалтгаан нь түүний шавь Хокүсэйхо А.Даваанинжийн холбогдсон хэрэг явдал бөгөөд уг хэргийн улмаас Миягино дэвжээ хаагдаж, Хакүхо зиндаа буурсан юм. Хэдийгээр Хакүхо өөрөө хэргийг үйлдээгүй ч дэвжээний ахлагчаар хариуцлага хүлээж, эцэст нь ийм шийдвэр гаргажээ.

Тэрбээр энэ сарын 9-нд Японы Токио хотноо хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд албан ёсоор олон нийтэд мэдэгдэл хийхээр болжээ. Мөн одоогоор Монгол Улсад ирээд байгаа бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 3-нд аавынхаа, дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд оролцож, өсвөрийн бөхчүүдэд шагнал гардуулах ёслолд оролцох юм.

Хакүхо М.Даваажаргал сумогийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, ялагдашгүй амжилт гаргасан аварга бөгөөд зөвхөн Монгол төдийгүй Япончуудын дунд ч хүндлэл хүлээдэг нэгэн билээ. Түүний замнал ийнхүү гэнэт төгсөж буй нь сумогийн ертөнцөд томоохон хохирол гэж үзэж болох юм.

Эх сурвалж: NHK, Nikkan Sports, Mainichi, Jiji Press, Asahi, Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top