x

МҮБХ зургаадугаар сарын барилдааны хуваариа танилцууллаа

Монголын үндэсний бөхийн холбооноос (МҮБХ) 2025 оны зургаадугаар сард зохион байгуулах барилдаан болон арга хэмжээний хуваарийг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Улирлын сүүлийн барилдаануудыг багтаасан энэхүү хөтөлбөрт хүндэтгэл үзүүлэх ёслол, өсвөр үеийн тэмцээн, цол олгох барилдаан, нийслэлийн аваргыг шалгаруулах 3х3 барилдаан болон наадмын сорилго зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа төлөвлөгджээ.

Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбатын алдар гавьяаг мөнхлөн хүндэтгэл үзүүлэх өсвөрийн 64 бөхийн барилдаан болно. Энэ үеэр дархан аваргын хөшөөний нээлт ч болох юм.

Зургаадугаар сарын 6-нд Бүх цэргийн наадам зохион байгуулагдах бөгөөд энэ нь 2025 оны анхны цол олгох барилдаан байх юм. Оролцогч бөхчүүдийг чансаагаар эрэмбэлж бүртгэж байгаа талаар МҮБХ мэдээлжээ. Харин дараагийн өдөр буюу зургаадугаар сарын 7-нд Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Өмнө нь хоёр ч удаа хойшлоод байсан нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан энэ сарын 8, 14-нд зохиогдоно. Үүний үеэр чансаа өндөртэй найман бөхөд хүндэтгэл үзүүлэх аж.

Зургаадугаар сарын 12, 13-нд чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” тэмцээн зохион байгуулагдаж, 9–14 насны хүүхдүүд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Харин бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг наадмын сорилго барилдаан “Нийслэлийн иргэдийн өдөр”-ийн хүрээнд болж, улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглох юм. Үүнээс гадна буриад болон өвөрмонголын 64 бөхийн барилдаан ч энэ үеэр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд ингэснээр Монголын үндэсний бөхийн холбооны 2024–2025 оны улирлын барилдаанууд өндөрлөх юм.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top