x

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 4274-д хүрч, хоёр хүн нас бараад байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны тавдугаар сарын 30-ны байдлаарх улаанбурхан өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Уг мэдээллээр улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт тохиолдол 4274, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн 551, гэрээр эмчлүүлж буй хүн 938, эдгэрсэн 2793, хавьтал 44,774, нас баралт 2 бүртгэгдээд байна.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй, хүүхэд, өсвөр үеийнхэн дунд эрчимтэй тархдаг, гэхдээ вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Энэ удаагийн халдварын тархалт нь голчлон ерөнхий боловсролын сургуульд гарч байгаатай холбоотой бөгөөд хүүхдүүд, хамт сурч буй хүмүүсийн дунд хурдтай тархаж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Иймээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг ХӨСҮТ санууллаа. Халдвараас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахын тулд:

  • хүүхдээ тогтсон хугацаанд нь вакцинд хамруулах,

  • сургуулийн орчинд өвчтэй хүүхдийг тусгаарлах,

  • халдвар илэрсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах,

  • халдварт өвчин гарсан газруудад зорчихоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас нийт иргэдэд хувийн ариун цэврийг сахих, олон нийтийн газар амны хаалт хэрэглэх, вакцинд идэвхтэй хамрагдах зэргээр халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top