x

Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д оролцоно

Эмэгтэйчүүдийн волейболын “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн энэ зургадугаар сарын 7-нд Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд Ази, Номхон далайн бүсийн 11 орны баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болжээ. Оролцогч орнуудын тоонд Монгол Улс багтсан нь манай эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын чанартай томоохон тэмцээнд дахин оролцож буйг илтгэж байна.

Монголын волейболын холбооноос 33 тамирчин бүхий өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлаж, албан ёсны бэлтгэлээ дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Улмаар 18 хоногийн өмнө Ханойг зориулах 14 үндсэн тоглогчийг эцэслэн сонгосон бөгөөд бэлтгэлээ сэргэлтийн горимоор үргэлжлүүлж байна. Багийн ахлагчаар П.Энххүслэн ажиллаж буй бол багийн бүрэлдэхүүнд Г.Энхнаран, Б.Нинжболор, Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Н.Номин, Г.Энхзул, Г.Саруулгэрэл, Д.Анужин, Д.Намуун, О.Эрдэнэ-Энх, М.Санчирмаа, Э.Анударь, С.Нарангуа нар багтжээ. Дундаж нас нь 24 бөгөөд хамгийн залуу тоглогч нь “Улаанбаатар финикс” багийн 19 настай Б.Амарбаясгалан юм.

Дасгалжуулагчийн багт Б.Хэрлэн (ахлах дасгалжуулагч), А.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтөгс (туслах дасгалжуулагч), М.Энхболд (трэйнер), Д.Отгонхүү (статистикийн шинжээч) нар багтсан байна.

Манай баг сүүлд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож долдугаар байр эзэлсэн бол энэ удаа медалийн болзол хангах зорилготойгоор өрсөлдөх гэж байна. Монголын баг зургаадугаар сарын 4-нд Вьетнамыг зорино.

Монголын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь:

  • Зургаадугаар сарын 7 – Монгол vs Филиппин /16:00/

  • Зургаадугаар сарын 8 – Казахстан vs Монгол /11:00/

  • Зургаадугаар сарын 9 – Монгол vs Шинэ Зеланд /21:00/

  • Зургаадугаар сарын 11 – Индонез vs Монгол /18:30/

  • Зургаадугаар сарын 12 – Монгол vs Иран /13:30/

Эх сурвалж: Монголын волейболын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.91.103)
    Амжилт хүсье
    2025 оны 06 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 7 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top